Барууны компаниуд гагцхүү оросын орчуулгын товчоотой нягт хамтран ажилсанаар, бүх эрх зүйн баримт бичиг (гэрээ хэлэлцээр, тусгай зөвшөөрөл, гэрчилгээ гэх мэт ), санхүүгийн мэдээлэл (нягтлан бодох бүртгэлийн тэнцвэр, аудиторуудын тайлан), техникийн (зааварчилгаа, тодорхойлолт, технологи, журам) уран зохиол зэргийг орос хэл рүү бүрэн гүйцэд, үнэн зөв орчуулуулсанаар тус улсын зах зээлд өөрийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнээ сурталчилж, нэвтрэх, өрсөлдөх боломжтой болдог.
ОХУ бол хөгжиж буй орон төдийгүй зах зээл нь өргөн хүрээтэй бөгөөд бүхий л зүйлийг борлуулах боломжтой. Энэ нь өөрсдийн брэнд, бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлээ оросын зах зээлд нэвтрүүлж буй компануудад нэг талаас амжилт байдаг. Жишээ нь манай орчуулгын товчоотой олон жил хамтран ажиллаж буй алдартай Ашан брэнд.
Мэргэжлийн орчуулгаар албан есны орчуулга хийлгээгүйгээс асар том алдагдалд хүрдэг явдал гарсаар байна. Жишээ нь: Икеа зөвхөн 2 дахь оролдлогоосоо оросын зах зээлд бэхжсэн, харин францын Carrefour сүлжээ нь Орос дахь бизнесээ хязгаарлахад хүрч байсан юм.
Орос улсад амжилттай яваа бизнесийн гол түлхүүр нь хэрэглэгчдийн зан үйл, оросын ард түмний сэтгэлгээний онцлог зэргийг ойлгох явдал билээ. Өргөн уудам газар нутаг нь логистик асуудал болон зам тээврийн өндөр хохирол учруулахад хүргэдэг. Туршлагатай зөвлөхүүдийн зөвлөмж, туслалцаа нь үйлчлүүлэгчидэд зөв шийдвэрт хүрэхэд туслалцаа үзүүлнэ, харин мэргэжлийн орчуулгын товчоотой хамтран ажиллсанаар үйлдвэрлэлийг нутагшуулах асуудал шийдэгдэж, амжилт дагуулдаг юм. Иймд орчуулгын үйлчилгээний нөхцөл, ажлын хөлсний талаар мэдээлэл авахыг зөвлөж байна. Одоогийн байдлаар орос дахь орчуулгын үнэлгээ Европ болон АНУ-гаас 2-3 дахин бага юм. Орос дахь орчуулгын товчоогоор үйлчлүүлсэнээр компануудын төсөвт ихээхэн хэмжээний хэмнэлттэй байх болно.
Манай орчуулгын товчоо нь эрх зүйн болон татварын хууль тогтоомжтой холбоотой асуудал, аж ахуйн нэгжүүдийн эрх зүйн хэлбэрийн дүгнэлт, татварын оновчлолт, бизнесийн зээл болон нэгдмэл сонирхолтой этгээдийн харилцааны зохицуулалттай тус тус холбоотой олон төслүүдэд оролцож байсан туршлагатай, татвар, бизнесийн чиглэлээр мэргэшсэн хуульч-орчуулагчидтай хамтран ажилладаг билээ.
Фларус орчуулгын товчоо нь тогтвортой, чанартай үйлчилгээтэй, чадварлаг ажилтнуудтай төдийгүй орчуулгын зах зээлд бага төлбөртэй компани гэдгээрээ олонд танил болсон байгууллага юм.
Та бүхэн бидэнд хандсанаар бага хугацаанд сонирхож буй асуултандаа нэн даруй хариулт авах, оросын зах зээлийн нөхцөл байдлыг дүгнэх ба зөв шийдвэр гаргах боломжтой. Манай мэргэжлийн ажилтнууд орос, англи, герман, франц болон испани хэлийг маш сайн эзэмшсэн бөгөөд танд хамгийн өндөр түвшинд дэмжлэг үзүүлэх болно.